Зорилго

Усны аюулгүй Монгол улсын төлөө, төр, хувийн хэвшил, ТББ-ын хамтын ажиллагааг түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэх, усны менежментийг хөгжүүлэх, сургалт, суртчилгаа явуулах, бүх нийтийн усны боловсролыг дээшлүүлэх, усны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн зорилт тавин ажиллаж байна.

зорилтууд – vision and mission

Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараахь үйл ажиллагааг явуулна.

  • Усны салбарын тулгамдсан асуудлаар төр ,хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэлийг бий болгох
  • Усны тулгамдсан асуудлуудыг эрэмбэ дараатай шийдэх талаар санаачлагатай ажиллах
  • Усны менежментийг сайжруулах, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах
  • Усны боловсролыг хөгжүүлэх, сургалт, суртчилгааг эрчимжүүлэх
  • Ус хэмнэлтийн технологийг нэвтрүүлэх, усны бохирдлыг бууруулах арга хэмжээ авах